НҮҮР Танилцуулга

Бидний тухай

Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрч, эрүүл, чанартай хүнсээр хангах, үйлчилгээгээ хэрэглэгчдэд улам ойртуулах үүднээс “Ханбүргэдэй фүүдс” нэртэйгээр хүнсний худалдааны бөөний төвийг нээн ажиллуулж байна.

Манай бөөний төв нь Америк, Европын орнуудын эрүүл ахуйн стандартад нийцсэн, олон улсын чанарын сертификаттай брэндийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хэрэглэгчиддээ боломжийн үнээр хүргэн,  эрүүл, чанартай хүнсээр хэрэглэгчдээ хангаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэн улмаар хүнсний салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгохоор чармайн ажиллаж байна.

“Ханбүргэдэй фүүдс” бөөний төв Европ болон дэлхий дахинд алдартай Англи улсын New English Tea брэндийн 30 гаруй нэр төрлийн амтат цай, Fox’s, Walkers, McVitie’s, Carr’s, Churchill’s брэндийн чихэр, жигнэмэг, шоколад,Герман улсын Gut & Gunstig хүнсний сүлжээний 30 гаруй нэр төрлийн хүнс, Zentis брэндийн төрөл бүрийн жимсний чанамал, сүүн болон шоколадан крем, Aro хүнсний сүлжээний лаазалсан шош, вандуй, эрдэнэ шиш, болон даршилсан зайдас, Milasan хүүхдийн сүүн тэжээл, Babivita хүүхдийн сүүн тэжээл болон жимсний нухаш, Capri-Sonne, Wesergold брэндийн жүүс, Riegelein, Windel брэндийн шоколад, та бүхний сайн мэдэх Haribo брэндийн олон төрлийн резинэн чихэр, Дани улсын Jacobsens брэндийн жигнэмэг, Грек улсын Astir брэндийн шоколад, Испани улсын Don Juan, Miguelanez брэндийн чихэр шоколад, Турк улсын Saray брэндийн чихэр шоколад, төрөл бүрийн кекс, Голланд улсын Steenland брэндийн шоколад, Бельги улсын Hamlet брэндийн шоколад, Сири улсын Diva брэндийн чихэр, АНУ-ын Jelly Belly үрлэн чихэр, Болгар улсын Bazar, Garden made брэндийн даршилсан төрөл бүрийн ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг боломжийн үнийн сонголттойгоор худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн манай бөөний төвтэй хамтран ажиллах харилцагч байгууллага болон түншүүддээ чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг сонгон үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломжийг санал болгож байна.

Бөөний төвийн цагийн хуваарь

Даваа-Баасан 9:00-18:00

Бямба гаригт 10:00-16:00

Нямд Амарна